Тусагдахуун чиглэлийн сэтгэлгээ ойлгох тулхуур бол тусагдахуун юм. Та эргэн тойрноо ажиглаад таны нохой, таны ширээ, таны зурагт, таны унадаг дугуй зэрэг бодит ертонцийн тусагдахууны олон жишээ харж болно.

Эдгээр бодит ертонцийн тусагдахууныг толов ба торх гэсэн хоёр узуулэлт нэгтгэдэг. Жишээлбэл, нохой нь толов (нэр, онго, уулдэр, олсголон) ба торх (хуцах, дайрах, суулээ шарвах) агуулна. Унадаг дугуй мон л толов (тохиосон араа, жийлтийн хэмнэл, хоёр дугуй, арааны тоо) ба торх (зогсоох, хурдасгах, удаашруулах, араа солих) агуулна.

Туурвил тусагдахуунууд нь бодит ертонцийн тусагдахуунуудыг загварчилдаг тул мон толов болон торх агуулна. Туурвил тусагдахуунууд нь оорийн толвоо нэг юмуу туунээс дээш хувьсагч дотор тээнэ. Хувьсагч бол толооллоор нэршсэн огогдохууний нэг нэгж юм. Туурвил тусагдахуун нь оорийн торхоо аргууд ашиглан хэрэгжуулнэ. Арга бол тусагдахуунтай холбоотой эрдэм (дэд ажил) юм.


Тодорхойлолт:  Тусагдахуун бол хувьсагчид болон холбогдох аргуудын багц юм.

Бодит ертонцийн тусагдахуунуудыг туурвил тусагдахуунуудаар орлуулж болно. Магадгуй та бодит ертонцийн нохойг анимацийн хотолбор дотор туурвил тусагдахуун болгон эсвэл бодит ертонцийн унадаг дугуйг дасгалын электрон унадаг дугуй удирддаг хотолбор дотор туурвил тусагдахуун болгон дурсэлж болох юм. Туурвил тусагдахуунууд ашиглан хийсвэр ухагдахуунуудыг загварчилж бас болно. Жишээлбэл, GUI цонхны тогтолцоонд оргон хэрэглэгддэг узэгдэл бол хулганын даруул юмуу товчлуурын товч дээр дарсан хэрэглэгчийн уйлдлийг дурсэлдэг хийсвэр тусагдахуун юм.

Дараах зургаар туурвил тусагдахууны нийтлэг дурслэлийг харуулав.

Туурвил тусагдахуунуудын мэдэх (толов), чадах (торх) бухнийг тухайн тусагдахуун доторхи хувьсагчид болон аргуудаар илэрхийлдэг. Бодит ертонцийн унадаг дугуй загварчилсан туурвил тусагдахуун нь унадаг дугуйны толов тусгасан нэлээд хувьсагч агуулж болно: хурд нь 10 миль/цаг, жийлтийн хэмнэл нь 90 миль/цаг, тохиосон араа нь 5 дугаар араа гэх мэт. Эдгээр хувьсагчид нь тухайн нэг унадаг дугуй тусагдахууны толов агуулж байгаа, туунчлэн тусагдахуун чиглэлийн нэр томъёонд тухайлсан тусагдахууныг дур хэмээн нэрлэдэг тул эдгээрийг дурийн хувьсагчид гэнэ.

Дараах зурагт унадаг дугуйг туурвил тусагдахуунаар дурсэлжээ.

Хувьсагчдаас гадна, туурвил унадаг дугуй нь зогсоох, жийлтийн хэмнэл оорчлох болон араа солих аргууд агуулж болно. (Хэр огсуур газар хэддугээр араагаар хэр хурдан жийж байна, тоормоз атгаатай байна уу зэргээс унадаг дугуйн хурд дам хамаарах тул унадаг дугуйнд хурд оорчлох арга байхгуй байж болно). Тухайн нэг унадаг дугуйн дурийн толвийг оорчилж буй тул эдгээр аргыг дурийн аргууд гэнэ.

Тусагдахууны диаграм дээр тусагдахууны хувьсагчид нь тусагдахууны тов буюу цомийг бурдуулнэ гэдгийг тодорхой харуулж байна. Аргууд нь тусагдахууны цомийг хотолбор доторхи бусад тусагдахуунаас далдлан хурээлсэн байна. Тусагдахууны хувьсагчдыг аргуудын хамгаалалтын бурхуулээр хуяглахыг битуумжлэл гэнэ. Аргуудын хамгаалалтын бурхуул дотор багцлагдсан хувьсагчдын цом мэтээр зуйрлэсэн тусагдахууны дурслэл нь тусагдахууны тогс дурслэл тодийгуй тусагдахуун чиглэлийн тогтолцоо зохиогчдын амин шутээн юм. Гэвч уугээр бух туух дуусахгуй. Гол толов ажлын шаардлагаар тусагдахууны зарим хувьсагчийг ил гаргах, зарим аргыг далдлах хэрэгцээ гардаг. Java хотолборлолийн хэлэнд тусагдахууны хувьсагч, арга нэг бурийг нэвтрэлтийн дорвон тувшний нэгээр зуйлчилж болно. Тухайн нэг хувьсагч юмуу арга руу оор ямар тусагдахуун буюу анги нэвтэрч болохыг нэвтрэлтийн тувшин зохицуулна. Холбоотой хувьсагч болон аргуудыг туурвилын нэг багц болгон битуумжилсэн нь туурвил туурвигчдад ундсэн хоёр давуу тал авч ирсэн тун энгийн атлаа улэмж хучтэй санаа юм.

[Урагш] [Гэр] [Хойш]